LogoAmin-Khelkhee

“Амин хэлхээ байгаль сан”-ын тухай

Бидний зорилго

Амин хэлхээ байгаль сан нь байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, нийгмийн байгаль хамгаалах сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлэх, байгаль хамгаалах идэвхитэй, тогтвортой үйл ажиллагааг явуулах, зорилго нэгтэй иргэн, ААН-тэй хамтран ажиллах, байгаль хамгаалах олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх зорилготойгоор Галтууд барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн компаний дэргэд 2014 онд байгуулагдсан. Амин хэлхээ байгаль сангийн санхүүжилт нь “Амин хэлхээ” сургамжит өгүүллэгийн номын борлуулалт болоод Галтууд ХХК-ын тоосгоны борлуулалтаас тоосго бүрээс 1₮ -ийг сангийн дансанд хуримтлуулах байдлаар бүрддэг. Бид цаашид олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зорилтыг тавин ажиллаж байна. Сангийн санхүүжилтийг бүрдүүлэхээр зохиогч Бүдээгийн Баярчимэгийн “Амин хэлхээ” сургамжит өгүүллэгийн номыг англи, монгол хоёр хэл дээр хэвлүүлэн худалдаанд гаргасан бөгөөд сангийн www.avitalbondnature.org сайтыг нээн тус сайтаар дамжуулан номыг гадаадын зах зээлд борлуулах зорилгоор цахим худалдаанд гаргасан. www.bookstore.mn сайтад дотоодын иргэдэд цахимаар борлуулахаар байршуулсан. Манай сан нь үйл ажиллагааныхаа хүрээнд говийн унаган ургамал болох хармагны бут сондуулийг говийн ойжуулалт хэмээн үзэж “Байгалийн жимст бутыг хамгаалалтад авах” хөтөлбөрийг санаачилан хөтөлбөрийн хүрээнд 2 үе шат бүхий “Байгалийн жимст бутыг хамгаалалтад авах” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн I үе шат болох судалгаа шинжилгээний төслийг хэрэгжүүлэн Өмнөговь аймгийн хэмжээнд хармагны бут сондуул бүхий газрын тандалт судалгааг хийж зурагжуулан, хармагны бут сондуулийг шилжүүлэн суулгах туршилт судалгааг амжилттай хийгээд байна. Санг олон нийтэд таниулах зорилго бүхий цахим сүлжээгээр мэдээлэл түгээж байна. 2014 оны 4 сараас 2015 оны 9 сарын хооронд говь нутагт цөлжилтийн ажиглалт дүгнэлт хийж жилээс жилд элсний нүүдэл нэмэгдэж, хармагны бут үхжиж, жимсний ургалт муудаж байна гэж дүгнэсэн. Тиймээс элсний нүүдлийг тогтоон барьж байдаг, говийн ургамал амьтдын амьдрах орчныг бүрдүүлдэг гол бодгаль хармагны бут сондуулыг хамгаалах шаардлагатай гэсэн дүгнэлт хийв. 2013 оны 4 сард хармагийг шилжүүлэн суулгах туршилтыг амжилттай хийсэн бөгөөд 2015 оны 08 сард жимсийг хурааж авсан.

50,000

Tree planted

2

Afforestration projects

30

Hectares afforested

Бидний түүх

“Амин хэлхээ байгаль сан” Сан нь 2014 онд Өмнөговь аймагт байгуулагдсан ба 2012 оноос “Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд говийн ургамал, биологийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, үр ба мөчрөөр тариалах, үржүүлэх, шинээр нутагшуулах зэрэг ажлуудыг тогтвортой хийж ирлээ. Мөн цөлжилтийг бууруулах агро-ойжуулалтын төслүүдийг хэрэгжүүлэн орон нутгийн онцлогт түшиглэсэн тойрог эдийн засгийг бий болгох буюу тогтвортой ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах, хүн амын амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Энэ чиглэлээр 2014-2018 онд “Байгалийн жимст бут хамгаалах” 2 үе шаттай судалгаат төслийг хэрэгжүүлэн Хармагийн зүйлүүдийг хамгаалах, тариалах агротехнологийг боловсруулан, туршилтын ажлуудыг хийв. Төслийн үр дүнд Nitraria Sibirica, Lycium Ruthenicum зэргийг таримал болгон нутагшуулав. 2022 онд Lycium barbarum зүйлийг анх тарималжуулсан.

Одоо хэрэгжүүлж буй төсөл:
  • Говийн ботаник цэцэрлэгт хүрээлэн
  • Говь бүрд Агро-Ойжуулалтыг төсөл